Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.09.12

1. Ерөнхий

Urlan.ai нь CloudHub LLC-ийн эзэмшдэг, AI ашиглан зар сурталчилгааны постер, креатив үүсгэх үйлчилгээ юм. Платформыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.

2. Бүртгэл

Нэвтрэлт Auth.mn-ээр хийгдэнэ. Та өөрийн бүртгэлийн аюулгүй байдлыг хариуцна. Нэг хүн нэг бүртгэл ашиглана.

3. Credit ба төлбөр

Үйлчилгээ credit системээр ажиллана. Free багц сар бүр тодорхой хэмжээний credit олгоно. Төлбөртэй багц болон top-up төлбөрийг QPay-ээр төлнө. AI үүсгэлт амжилтгүй болсон тохиолдолд зарцуулсан credit автоматаар буцаагдана. Амжилттай үүссэн креативын credit буцаагдахгүй.

4. Таны контент

Та оруулсан лого, зураг, текстийн эрхийг өөрөө хариуцна. Гуравдагч этгээдийн оюуны өмч, барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Үүсгэсэн креативын ашиглах эрх танд хамаарна.

5. Хориглох зүйл

Хууль бус, гүтгэсэн, ялгаварлан гадуурхсан, насанд хүрээгүй хүмүүст хортой, хууран мэхэлсэн агуулга үүсгэхийг хориглоно. AI provider-ийн аюулгүй байдлын шүүлтэд хаагдсан хүсэлт credit буцаалттайгаар цуцлагдана.

6. Хариуцлага

Үйлчилгээ «байгаагаараа» хүргэгдэнэ. AI-ийн үүсгэсэн текст, зургийн үнэн зөв, оновчтой байдлыг та эцсийн байдлаар хянан баталгаажуулна. CloudHub LLC нь шууд бус хохирлыг хариуцахгүй.

7. Өөрчлөлт

Нөхцөлийг шинэчлэх үед энэ хуудсанд нийтэлнэ. Үргэлжлүүлэн ашигласнаар шинэчлэлийг хүлээн зөвшөөрнө.

8. Холбоо барих

Асуулт байвал hello@urlan.ai хаягаар холбогдоно уу.