Нэг өгүүлбэрээс эхэлнэ
Санаагаа нэг өгүүлбэрээр хуваалцахад болно. Бүтээгдэхүүний зураг байвал нэмнэ, зураггүйгээр ч эхэлж болно.
Танд санаа байхад л болно. Нэг өгүүлбэр, нэг зураг — бизнест тань тохирох зар постерыг хэдхэн минутад хамтдаа бүтээе.
«Өглөөний кофены шинэ саналыг танилцуулах постер хийе.»
1 кредит
4:5
Боломжууд
Дизайн, технологийн мэргэжлийн мэдлэггүй байсан ч болно. Таны хэлэх гэсэн санаанаас эхлээд, бизнест тань тохирох контентыг хамтдаа бүтээнэ.
Санаагаа нэг өгүүлбэрээр хуваалцахад болно. Бүтээгдэхүүний зураг байвал нэмнэ, зураггүйгээр ч эхэлж болно.
Өөрийн бодит бүтээгдэхүүн, танил орчны зургаа оруулбал постер таны бизнесийн өөрийн төрхтэй гарна.
Хэд хэдэн хувилбараас аль нь бизнест тань илүү тохирохыг та шийднэ. Таалагдсанаа татаж аваад өөрийн сувагт нийтэлнэ.
Таалагдсан хувилбараа пост эсвэл стори хэмжээгээр авна. Олон хуудастай карусель ч бүтээнэ.
Текст, зураг, өнгө, байрлалаа хүссэнээрээ хялбархан засна. Өмнөх хувилбартаа буцах боломжтой, гар засвар үнэгүй.
Үйлчилгээ бүхэлдээ монгол хэл дээр. Төлбөрөө QPay-ээр төлж, кредитээ хүссэн дүнгээрээ нэмнэ.
Хэрхэн ажилладаг
Өнөөдөр юу сурталчлах вэ? Нэг өгүүлбэр бичээд, байвал бүтээгдэхүүний зургаа нэмнэ.
Urlan текст, зураг, зохиомжийг бэлдэж, хэдхэн минутад бэлэн постерууд гаргана.
Аль хувилбар нь бизнест тань илүү тохирохыг та шийднэ.
Текст, зураг, байрлалаа өөртөө тааруулж, пост эсвэл стори хэлбэрээр татна.
Үнэ
1 кредитээр 1 постер бүтээнэ: 1 кредит = 1,050₮. Эхний 5 постер үнэгүй тул өөрт тохирох эсэхийг тайван туршиж болно.
21,000₮/ сар
42,000₮/ сар
84,000₮/ сар
126,000₮/ сар
Сарын багцгүйгээр ч авч болно. Дүнгээ оруулахад хэдэн кредит болохыг шууд харуулна.
Төлбөр QPay-ээр · Карусель 1 + 0.2 кредит / хуудас · Дэлгэрэнгүй үнэ, кредит
Urlan нийтлэл
Нэг сэдэв, таван өнцөг. Жижиг бизнест зориулсан контентын энгийн төлөвлөгөө.
Сайхан харагдахаас гадна ойлгомжтой байна уу? Өөрийн бүтээлээ нягтлахад тань энэ жагсаалт тусална.
Санал, арга хэмжээ, шинэ мэдээллээ Google Business Profile дээр хэрхэн танилцуулах вэ?
Шийдлүүд
Өдөр бүр шинэ пост оруулах шаардлагатай ч дизайнер хүлээх цаг байхгүй юу? Urlan нэг brief-ээс Facebook feed-д тохирох постеруудыг таны лого, өнгө, хэллэгээр хэдхэн минутад гаргана.
Пост 4:5, story 9:16 — хэмжээ бүрт дахин дизайн хийх шаардлагагүй. Urlan нэг layout-аас Instagram-ийн бүх форматыг зохицуулж, текст, лого нь хэзээ ч тасрахгүй.
Урамшуулал цаг хугацаатай — постер хүлээж суух зав байхгүй. Хямдралын хувь, хугацаа, нөхцөлөө бичихэд Urlan badge, CTA-тай, анхаарал татахуйц постеруудыг бүх форматаар гаргана.
Мэдээний сайт, вэб зарын сүлжээнд олон хэмжээтэй баннер шаардагддаг. Urlan нэг санаанаас 300×250, 728×90, 16:9 зэрэг хэмжээнүүдийг текст нь тасрахгүйгээр зохицуулж гаргана.
Утсаараа авсан бүтээгдэхүүний зураг ч болно. Urlan бүтээгдэхүүнийг тань гол дүр болгон AI орчин, гэрэл, найруулга үүсгэж, үнэ, мессежтэй нь зарын постер болгоно.
Огноо, цаг, байршил, бүртгэлийн холбоос — эвентийн постерт олон мэдээлэл багтах ёстой. Urlan мэдээллийг эмх цэгцтэй, уншигдахуйц байрлуулж, анхаарал татах дизайнаар гаргана.
Шинэ меню, combo санал, хүргэлтийн урамшуулал — хоолны постер амттай харагдах ёстой. Хоолны зургаа оруулахад Urlan гэрэл, орчныг нь сайжруулж, үнэ, саналтай нь постер болгоно.
Харилцагч бүр өөрийн лого, өнгө, хэллэгтэй. Urlan брэнд бүрийн guideline-г хадгалж, постер бүрт автоматаар мөрдөж — баг тань санаа, стратегидаа төвлөрнө.
Urlan.ai бол санаагаа нэг өгүүлбэрээр бичихэд бизнест тань тохирох зар сурталчилгааны постерыг монгол хэл дээр бүтээдэг AI туслах. Бүтээгдэхүүний зургаа нэмж болно, зураггүйгээр ч эхэлж болно.
Кредит бол Urlan дээр постер бүтээх нэгж: 1 постер = 1 кредит = 1,050₮. Текст, өнгө, байрлалаа гараар засах, өмнөх хувилбар руу буцах, постер татах нь үнэгүй.
Болно. Шинээр бүртгүүлэхэд эхний 5 постерыг үнэгүй бүтээх эрх өгнө. Өөрт тохирох эсэхийг үзээд дараа нь багц эсвэл нэмэлт кредит сонгоорой.
Олон хуудастай карусель нэг кредит дээр хуудас бүрд 0.2 кредит нэмж тооцогдоно. Жишээ нь 5 хуудастай карусель 2 кредит (2,100₮).
Бүтээгдээгүй постер бүрийн кредит автоматаар буцна. Амжилттай бүтсэн постерын кредит буцахгүй.
Үүсгэсэн постерын ашиглах эрх танд хамаарна. Постерт оруулсан лого, зураг, текстийн эрхийг та өөрөө хариуцна.
QPay-ээр: банкны аппаараа QR код уншуулж эсвэл холбоосоор төлнө. Төлбөр баталгаажмагц кредит шууд нэмэгдэнэ. Нэмэлт кредит нь нэг удаагийн төлбөр, автоматаар давтан төлбөр татахгүй.
Эхний 5 постер үнэгүй. Санаагаа бичээд хэдхэн минутад бэлэн постертой болно.